ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

SMART MONGOL (цаашид УХААЛАГ МОНГОЛ гэх) СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Ухаалаг Монгол систем болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох гар утасны аппликэшн, орон сууцны ашиглалт үйлчилгээний программ хангамж болон бидний дангаараа, эсвэл бусад байгууллага, иргэдтэй хамтран хөгжүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг Та хэрхэн ашиглах нөхцлийг тодорхойлсон болно.

1.Манай Үйлчилгээ

Бид Ухаалаг амьдралын хэв маягийг бүтээх, технологийн дэвшлийг амьдралд хэрэгжүүлэх эрхэм зорилготой ажилладаг бөгөөд энэхүү зорилгоо биелүүлэх үүднээс дор дурдсан Бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг таньд санал болгоно. Үүнд:

Санал, гомдол, хүсэлтээ орон сууц ашиглалт, үйлчилгээний байгууллагадаа илгээх
Өөрийн өмчлөлийн орон сууцныхаа засвар үйлчилгээ, тохижилт, сайжруулалттай холбоотой санал, гомдол, хүсэлтээ үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд болох СӨХ, Конторт цаг хугацаа, орон зайнаас үл хамааран илгээх, хариу авах, түүх болгон хадгалах үйлчилгээг тухайн орон сууцны СӨХ, Контортой хамтран үзүүлнэ.

Орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөрөө хянах, төлөх
Тухайн орон сууцны СӨХ, конторын мөрдөж буй аргачлал, тарифын дагуу сар бүрийн төлбөрийг алдаагүй тооцоолох, нэхэмжлэл үүсгэх, оршин суугчдад хялбар хүргэх үйлчилгээг СӨХ, Контортой хамтран үзүүлж буй бөгөөд нэхэмжлэлийн задаргааг харах, өмнөх төлбөрийн түүхтэй харьцуулан харах боломжийг таньд олгохоос гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төлбөрийн системүүдтэй хамтран заавал банкин дээр очихгүйгээр гар утаснаасаа төлбөрөө төлөх боломжийг таньд олгоно.

Санал асуулгад оролцох
Тухайн орон сууцны СӨХ, Контороос зохион байгуулж буй хотхоны тохижилт, засвар үйлчилгээ болон бусад сэдвийн хүрээнд зохион байгуулсан санал асуулгад Та оролцож, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсан шийдвэр гаргах эрхээ эдлэнэ.

Зар мэдээ хүлээн авах
Тухайн орон сууцны СӨХ, Контороос орон сууцны засвар үйлчилгээ, тохижилт, бусад үйл явдлын талаарх мэдээ, тайланг та хүлээн авна.

Хотхон дотроо зар тавих
Бусад оршин суугчидад хэрэгтэй гэж үзсэн мэдээллээ хуваалцах буюу зөвхөн тухайн хотхон дотроо зар тавих боломжийг Таньд олгоно.

Зар сурталчилгааны мэдээлэл хүлээн авах
Бидний зүгээс болон бусад гуравдагч этгээдийн зүгээс өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний давуу тал, хямдралын талаарх цаг үеийн мэдээлэл буюу сурталчилгааг Та хүлээн авна

Ойролцоох үйлдвэрлэл, үйлчилгээний талаар мэдээлэл авах
Таны оршин суугаа хотхонд ойролцоо байрлалтай таны сонирхож магадгүй үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын байршил, ажлын цаг, холбоо барих мэдээллийг Таньд хүргэнэ.

Такси дуудах
Та Улаанбаатар хотын хаана ч явсан бидэнтэй хамтран ажиллаж буй Такси үйлчилгээний компаниудын албан ёсны бүртгэлтэй таксиг дуудах, үйлчлүүлэх боломжтой болно

2.Манай мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын бодлого

Дээрх үйлчилгээнүүдийг Таньд үзүүлэхийн тулд Таны өмчлөлийн орон сууцны хаяг, холбоо барих утас, имэйл зэрэг СӨХ, Конторт хадгалагдан байдаг хувийн мэдээллүүд манай өгөгдлийн санд хадгалагдах болно. Ингэхдээ дараах нөхцлийг мөрдөнө. Үүнд:

    Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27000 цуврал стандартыг хангасан, найдвартай дата төв дээр өгөгдлийн санг байршуулсан бөгөөд цаашид тогтмол сайжруулна
Таны хувийн мэдээллийг таны зөвшөөрөлгүйгээр Гуравдагч этгээдэд дамжуулахгүй байхаар системийн нууцлал, үйл ажиллагааны процессыг зохион байгуулсан бөгөөд технологийн хувьсал өөрчлөлттэй холбогдуулан, шаардлагатай сайжруулалтыг тогтмол хийх болно

Бид өгөгдлийн сандаа хадгалагдаж буй таны мэдээллийг доорхи хэлбэрээр ашиглана.

Таны сонирхож магадгүй мэдээлэл, сурталчилгааг таньд дамжуулах зорилгоор
Ухаалаг монгол систем болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй байдал, нийцтэй байдал, хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилгоор, нууцлагдсан шрифтийн хэлбэрээр зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглах

Хэрэв таньд манай системийн ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, мэдээллийн нууцлалтай холбоотой санал, хүсэлт байвал бидэнтэй доорх хаягаар холбогдоно уу.

Хангал Системс ХХК
Сүхбаатар дүүргийн 9-р хороо
Компьютер Молл оффисын 1106 тоот
Имэйл contact@khangal.mn
Утас 77775565, 80087002

3.Бидний болон бусад хэрэглэгчдийн өмнө хүлээж буй таны үүрэг

Бид Ухаалаг Монгол системийн үйлчилгээг Таньд болон Таньтай ижил манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн бусад хүмүүст үзүүлж байгаа бөгөөд ёс зүй, хууль эрх зүйн ямар нэгэн зөрчилтэй асуудал үүсгэхгүйн тулд Таны зүгээс хүлээж буй үүргүүдийг дор дурдав

Системийг ашиглах Нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх
Бусдын нэр хүнд, эрүүл мэндэд заналхийлсэн болон худал гүтгэлгийн агуулгатай мэдээлэл түгээхгүй байх

4.Нэмэлт нөхцлүүд

Үйлчилгээний нөхцлийг шинэчлэх

Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ тогтмол сайжруулж, Таньд болон бусад хэрэглэгчдэдээ үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажилладаг бөгөөд үүнийг дагаад манай Үйлчилгээний нөхцөл шинэчлэгдэж болзошгүй. Үйлчилгээний нөхцөлд орж буй өөрчлөлтөө тухай бүрт Таньд мэдээлэх бөгөөд манай бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласаар байгаа нь шинэ нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгох болно.